Хураангуй:
Зохисгүй зан төлвийг гаргаж буй ажилчид нь ихэвчлэх ажилдаа сэтгэл ханамж муутай, дургүй болсон хүмүүс байх магадлал өндөр байдаг. Энэ нь ажилчдын хийж буй үйлдлээр илэрхийлэгдэнэ. Үүнд ажилдаа хүчин чармайлт гаргахгүй байх, ажлын цагийг хийдүүлэх, ажил таслалт, эд хөрөнгө шамшигдуулах, бусдад ажлаа хийхэд саад болох гэх мэт. Ажилчдын дунд юуны учир ийм байдал үүсээд байгааг олж илрүүлэх нь чухал байдаг. Учир нь үүнийг тодорхойлоогүйгээс болж маш их сөрөг үр дагавар гарах өндөр магадлалтай. Зарим тохиолдолд энэ үйлдэл нь бүр нийт ажилчдын дунд хэвшмэл зуршил маягаар тогтохыг үгүйсгэх аргагүй юм. Мөн нөгөө талаас энэхүү зохисгүй зан төлөв гэх ойлголт нь даамжирсанаар байгууллагын ажилчдын дунд үүссэх дүрэм журам, соёлыг хүртэл устгах чадвартай. Энэхүү ойлголтыг судлаж мэдэж түүнийг арилгаснаар нийт ажилчдын дундах уур амьсгал сайжрах төдийгүй хувь хүн хамт олны амжилт гаргах боломжтой болно. Хэрэв зохисгүй зан төлөв ажлын байран дээр гаарсаар байвал хүний нөөцийн хувьд компани асуудалд орж болох талтай. Учир нь ажилчид ажлаасаа залхах, халшрах, айдаг болох, бэлгийн дарамтанд орох гэх мэт асуудлууд магадгүй тухайн ажилчны ажлаа солих шалтгаан болж болно.