Хураангуй:
Монгол улсын стартапуудад тулгамдаж буй асуудлуудын нэгдүгээрт хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн хүрэлцээ байдаг бөгөөд краудфандинг санхүүжилт нь ялангуяа стартап, гарааны бизнесүүдэд өртөг багатай санхүүжилтийн эх үүсвэр болох боломжтой байдаг. Уг судалгааны ажилд краудфандинг санхүүжилтийг гарааны бизнесүүдэд хэрхэн эрсдэл багатайгаар эх үүсвэр татах талаар судлах бөгөөд ингэхдээ дотоодын краудфандинг платформын мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдээс санхүүжилтийн үйл явцад нийтлэг гардаг эрсдэлүүдийн үнэлэмжийг судлаж, тэдгээр эрсдэлүүдийг олон улсын туршлагад тулгуурлан удирдах, бууруулах талд чиглэн краудфандинг санхүүжилтийг гарааны бизнест ашиглах олон улсын арга туршлагыг кэйс жишээнд тулгуурлан харьцуулж, санал зөвлөмжийг санхүүжилтийн үе шатын дарааллаар боловсруулахыг зорилго болгов.