Хураангуй:
Монголчуудын ихэнх хувь нь чанаргүй хямдхан хувцас хэрэглэл хэрэглэх нь элбэг. Үүнээс 90 гаруй хувийг БНХАУ-аас бүрдүүлж байгаа нь бид нэг улсаас хараат байгаа нь харагдаж байна. Харин бусад улс буюу ихэнх тохиолдолд БНСУ-аас бас бусад улс орноос импортолж байгаа тоo, жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь биднийг нэг улсаас ирээдүйд хараат бус болж байгааг харуулж байгаа юм. Иймд 60-аад жилийн өмнө байгуулагдсан Итали хүүхдийн брэнд монголд хүүхдийн бараа 2008-н оноос нийлүүлж ирсэн бөгөөд хүүхдийн хувцас болон хэрэглэлийг 2018 ононоос шинээр оруулж ирсэн юм.
Хүүхдийн хувцас нь гэр бүлийн шийдвэр гаргалт бөгөөд хүүхэд худалдан авах шийдвэрт 4 төрлөөр нөлөөлдөг. Харин худалдан авах эцсийн шийдвэрийг эцэг эхчүүд гаргадаг байна. Иймд “CHICCO” брэндийн зах зээлийг судалж, ижил үйл ажиллагаа явуулж буй үндэсний брэнд дэлгүүрүүдээс ялгаран, өрсөлдөөний давуу талыг тодорхойлон, хэрэглэгчдийг татах маркетингийн төлөвлөгөөг боловсруулсан.