dc.description.abstract |
Миний бие сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахын сацуу өөрийн гэсэн бизнесээ эрхлэх хүсэл мөрөөдөлтэй тэр дундаа бэйкери байгуулах хүсэлтэй байгаа юм.Бэйкерибайгуулах бизнес төлөвлөгөө сонгосон шалтгаан нь Монголдулсад сүүлийн жилүүдэд маш олон бэйкеринүүд шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ төрлийн зах зээл илүү эрэлт ихтэй байгаа гэдэг нь харагдаж байна. Мөн би гэртээ хоббигороо төрөл төрлийн бэйкери болон бялуу хийх дуртай ба олон төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн биеээр хийн туршин үзэж хүмүүст амтлуулах дуртай үүнээс үүдэн энэхүү бизнес эрхлэх сэдэл төрсөн юм. Түүнчлэн улаанбаатар хотод олон бэйкери үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрт олон давуу талууд байгаа хэдий ч дутагдалтай талууд мөн бий.Жишээ нь нэр төрөл, орчин нөхцөл байдал, чанар амт зэрэг маш их асуудлууд байдаг. Тиймээс дипломын сэдвээ тэдгээр дутагдалтай талуудыг сайжруулсан бэйкери байгуулах бизнес төлөвлөгөө сонголоо.Мөн амжилттай үйл ажиллагаагаа явуулахын тулд энэхүү дипломын ажлын судалгаа, төлөвлөлтүүдийг хийж гүйцэтгэлээ. |
en_US |