Хураангуй:
Бүтээгдэхүүн үйлчилгээний эрин зуунд хэрэглэгчийн зан төлөв болон худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах нь зайлшгүй хэрэг билээ. Тийм ч учраас энэхүү судалгаагаар худалдан авах зан төлөвийг хувь хүний зан чанар болоод брэндээс хамааруулан тодорхойлохыг зорилоо. Үүний хүрээнд 3 таамаглал дэвшүүлсэн. Энэхүү таамаглалыг шалгахын тулд 210 хүнээс түүвэр авч тодорхойлогч статистикийг тооцон, баталгаажсан хүчин зүйлийн шинжилгээ болон SEM үнэлгээ хийсэн. Шинжилгээний үр дүнд таамаглал (H1) Хувь хүний брэндийн ойлголт нь хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт хүчтэй нөлөө үзүүлнэ, (H2) Хувь хүний брэндэд үнэнч байдал нь хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт хүчтэй нөлөө үзүүлнэ, (H3) Хувь хүний зан төлөв нь хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт хүчтэй нөлөө үзүүлнэ гэх гурван таамаглал гурвуул дэмжигдлээ. Мөн эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс илүү брэндийн ойлголт сайтай, нэг брэнддээ үнэнч байдаг ажээ. Сурсан жил болон орлогын түшин өсөхийн хэрээр брэндэд үнэнч байдал нэмэгддэг бол нас ихсэхийн хэрээр уг байдал буурдаг байна. Цаашлаад хувь хүний зан чанарын онцлогууд болох нээлттэй байдал, ухамсарт байдал, харилцан ойлголцох байдал, экстравершн гэх 4 хүчин зүйл нь хувь хүний зан чанар болон худалдан авах зан төлөвт эерэг нөлөө үзүүлдэг ажээ.