Хураангуй:
Монгол улсад гал, үерийн гамшигт үзэгдлийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд иргэдэд газрын зураглалд суурилсан эрсдэлийн үнэлгээг харуулах нэгдсэн систем байхгүйгээс үүдэн мэдээллээр дутагдаж байна. “Risk Mapping” системийг хөгжүүлж нэвтрүүлснээр энэ асуудлын шийдэл болох бөгөөд тус систем нь эрсдэлийн талаарх өгөгдлүүдийг найдвартай эх сурвалжуудаас цуглуулж, Монгол улсын газрын зурагт цэглэн хатгах байдлаар тэмдэглэх ба нэг дороос эрсдэлийн талаарх мэдээллийг авч, эрсдэлийн индексийг гарган, үнэлгээ хийнэ.