Хураангуй:
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (цаашид “СЭЗИС” гэх)-ийн бакалаврын хөтөлбөрийн Суралцахуйн үр дүнгийн “Ёс суртахууны төлөвшил”-ийн шууд бус үнэлгээний нэг хэмжээс болох “MQ тодорхойлох тест” нь гар ажиллагаа бүхий процессоор явагддаг. Энэхүү дипломын ажлын хүрээнд тус системийг хэрхэн СЭЗИС- ийн одоогийн оюутны “Инфосис” вебсистемийн модуль болгон хөгжүүлэхэд шаардлагатай онол аргазүйн судалгаа, системийн болон зорилтот мэдээллийн системийн шинжилгээ, зохиомжийг хамарна.