Хураангуй:
Мал эмнэлгийн ерөнхий газрын санаачлагатай 2018 оноос хойш мал
эмнэлгийн нэгдсэн системийг Монгол улсын 21 аймаг, 339 сумд нэвтрүүлсээр байна. Анх
мал эмнэлгийн гэрчилгээ нэн тэргүүнд цахимжуулах хэрэгтэй гэж үзэн, мал эмнэлгийн
үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний нэгжүүдийн гэрчилгээг цахимаар бүртгэж
эхэлсэн. Цаашлаад хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байсан учир энэ нь мал
эмнэлгийн гэрчилгээг цахимжуулахад хязгаарлагдмал байна гэж үзэн системээ модуль
бүрээр нь хөгжүүлэн өргөжүүлж, сайжруулж байна.
Мал эмнэлгийн нэгжийн судалгаанд аймаг, сумд харьяалалтай мал эмнэлгийн
үйлчилгээний нэгжүүд болон улсын байцаагч, тархварзүйч нар хамрагдах бөгөөд эдгээр
байгууллагын ажилчид нь мал эмнэлгийн ерөнхий газрын ажилчид болон хувийн
хэвшлийн байгууллагын ажилчид байна. Энэхүү мал эмнэлгийн нэгжийн судалгаа нь
маш олон үр өгөөжтэй ажлуудыг бий болгох бөгөөд тэдгээрийг дурдвал: Судалгаагаар
дамжуулан мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаа сайжирч, мал амьтанд үзүүлж буй
үйлчилгээ чанартай хүртээмжтэй хүрч чадаж буйг хянах боломжтой бөгөөд мал амьтны
тусламж үйлчилгээний мэдээлэл ил тод болно. Тийм учраас МЭН-ийн судалгааг
цахимаар авч, тайлан мэдээгээ цаг тухай бүрд нь харж, судалгааны түүхийг он бүрээр
харьцуулан дүгнэж байх нь нэн шаардлагатай, хэрэгцээтэй байна