dc.description.abstract |
Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын нөөц баялаг ихтэй ч түүнийгээ үр ашигтай зарцуулж чаддаггүй буюу нийт ДНБ-ий 13 орчим хувийг тус салбар бүрдүүлж байна. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нь энэхүү асуудлыг шийдэх арга юм. Монгол Улсын мал аж ахуйн эрчимжилтийн хязгаарлагч хүчин зүйлсийг орчин үежилтийн онол тэр дундаа HRV өсөлтийн загвар болон хөдөө аж ахуйн шилжилтийн онолын хүрээнд шйидвэрийн модны болон системчилсэн тоймын аргазүй ашиглан хийж гүйцэтгэсэн болно. Судалгааны үр дүнд Монгол Улсын мал аж ахуйн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд эрчимжилт явагдаагүй, мөн мэдлэгийн, татвар татаасын гажуудлын, эрсдэлийн, санхүүжилтийн эх үүсвэрийн, зах зээлийн гажуудлын, энгийн дэд бүтцийн, соёлын, улс төрийн хязгаарлалтууд эрчимжилтэд сөргөөр нөлөөлж байна. |
en_US |