Хураангуй:
Энэхүү ажил нь УДЭТ-ын хамт олны захиалсан ажил бөгөөд маркетингийн төлөвлөгөөнөөс гадна бэлтгэл ажлын төлөвлөгөөг багтааснаараа онцлог. Хүн бүрийн сайн мэдэх, дэлхийн алдартай сонгодог зохиол болох “Ромео Жульетта 2”-ыг цоо шинээр тайзнаа найруулан үзэгчдэд толилуулахын тулд хийгдэх шаардлагатай судалгаа, төлөвлөлт болон маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх зорилготой юм.