Хураангуй:
Монгол улс дахь ХОС-ийн өнөөгийн байдал, хууль эрх зүй болон олон улс дахь ETF-ийн өнөөгийн байдал, амжилттай ETF-үүдийн жишээ, хууль эрх зүйн зохицуулалтын үндсэн дээр Монгол улсад ETF-ийг нэвтрүүлэх боломжийг судалсан. Уг судалгааг хийж гүйцэтгэхдээ Монгол улстай хөгжилийн хувьд ойролцоо улсын ETF-ийг нэвтрүүлсэн жишээг судалж, үүсэл хөгжил, өнөөгийн байдал болон өгөөжийг нь тооцоолж, Монгол улсад ETF-ийг нэвтрүүлэх боломжтой эсэхийг харьцуулж судалсан ба салбарын мэргэжилтнээс ярилцлага хийсэн бөгөөд мөн дотоодын сегментээс 213 хүнээс асуулга хэлбэрийн анкетын судалгаа авч энэхүү судалгааны ажлын дүгнэлтийг гаргасан.