dc.contributor.advisor |
Энхжаргал, Элдэв-очир |
|
dc.contributor.author |
Сайнхүү, Хансүлд |
|
dc.date.accessioned |
2022-06-29T06:45:18Z |
|
dc.date.available |
2022-06-29T06:45:18Z |
|
dc.date.issued |
2022-06-29 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2984 |
|
dc.description.abstract |
Гарааны буюу Старт-ап бизнес гэдэг нь өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилготой залуу компани юм. Уг ойлголт нь хөгжингүй орнуудад дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн тул залуу бизнесүүдэд нээлттэй илүү олон тэлэх болон санхүүжилт татах боломжууд нээгдсэн байдаг бол манай орны хувьд тус ойлголт нь харьцангуй залуу бөгөөд оногдох зах зээл нь жижиг байгаа юм. Гэсэн ч манай орны стартапуудын зах зээл болон салбарын хандлага нь дэлхийн жишиг рүү тэмүүлж
байгаа нь олон судалгаануудаар нотлогдсоор байгаа нь сайшаалтай. Харин стартап
бизнесүүдийн нэгэн сул тал нь маш өндөр бизнесийн эрсдэлтэй байдаг бөгөөд тэдний ойролцоогоор 80 хувь нь эхний 5 жилдээ дампуурдаг гэх судалгаанууд ч байдаг. Тиймээс ч тэдгээр нь маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын тоонд зүй ёсоор багтдаг хэдий ч зарим нь ирээдүйд ямар ч байгууллагуудаас илүү өндөр өсөлт үзүүлэх бүрэн бололцоотой байдаг учир хөрөнгө оруулагчид тэднийг сонгосоор байдаг. Гарааны бизнесүүдийн санхүүжилттэй холбоотой венчур капитал, сахиусан тэнгэр, хурдасгуур гэх мэт маш олон төрлийн тэднийг дэмжих, хөрөнгө оруулах зорилготой хувь хүн, байгууллагууд, хөтөлбөрүүд байдаг бөгөөд тэдгээр нь ч манай улсад эрчимтэй дэлгэрч байгаа. Гэвч хөрөнгө оруулагч нарын хувьд тус төрлийн бизнесүүдэд хөрөнгө оруулахад олон бэрхшээлүүд тулгардаг. Тэдгээрийг дурдвал бизнесийн дампуурлын эрсдэлээс гадна, хөрөнгө оруулалтаас гарах хугацаа, компанийн менежменттэй үүсгэх харилцаа холбоо, мэдээ мэдээллийн ил тод байдал, хувьцаа эзэмшигчийн хувьд эрхийн хамгаалалт гэх мэт байна. Тиймээс уг судалгааны ажлаас уншигч та бүхэн гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулагч нарт тулгамддаг асуудлууд болон тэдгээрийг бууруулж, даван туулах арга замуудын талаар мэдлэг, мэдээлэл олж авах боломжтой юм. |
en_US |
dc.subject |
Хөрөнгө оруулалт, Гарааны бизнес, Стартап, Үнэлгээ, Санхүүжилт, Бизнес эрхлэгч, Венчур капитал, Санхүү, Хууль эрх зүйн орчин, Ил тод байдал, Хөрвөх чадвар |
en_US |
dc.title |
Гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулахад тулгардаг асуудлууд, тэднийг даван туулах нь |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежмент, санхүүгийн |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340400 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|
ife.Диплом.Зөвлөх |
Чулуунбаатар, Баярцэцэг |
|