Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж буй Байгаль Орчин Нийгэм Засаглал буюу БОНЗ-ын арга аргачлалыг судлахын сацуу уг судалгааны ажлаараа сэдэвтэйгээ холбогдсон гадаадын болон дотоодын судлагдсан байдлыг судалж, даатгалын салбарын үүсэл хөгжил, өнөөгийн байдлын судалгаа хийн өөрийн сонгон авсан гурван даатгалын компани болох “Ард даатгал ХК” , “Мандал даатгал ХК” , “Практикал даатгал ХК”-ын жишээн дээр судлан компанийн үнэлгээ өгөх болно. Компаниудын үнэлгээг өгөхдөө олон улсын аргачлалуудын нэг болох MSCI ESG аргачлалыг сонгон авч байгаль орчин, нийгэм, засаглал гэсэн гурван тулгуур ойлголтонд багтаасан даатгалын салбарын онцлогт тохирсон нийт 8 хүчин зүйлсээс бүрдсэн, 18 шалгуур, 35 үзүүлэлтийг багтаан компаниудын БОНЗ-ын үнэлгээ өгч хувийн жинг тооцсон болно. Мөн компаниудын үнэлгээнд тулгуурлан даатгалын салбарын зах зээлд цаашдын хөгжил, практикт ашиглах боломжийн талаар нийт үнэлгээн дээрээ тулгуурлан дүгнэлт, санал зөвлөмж боловсруулав.