СЭЗИС - Бүтээлийн сан

Даатгалын байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батаа, Алтанзул
dc.contributor.author Дэмчигдорж, Номин
dc.date.accessioned 2022-06-29T06:11:11Z
dc.date.available 2022-06-29T06:11:11Z
dc.date.issued 2022-06-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2974
dc.description.abstract Аль ч салбарт эрсдэл гэдэг зүйл чухал асуудал байдаг. Учир нь байгууллага урт хугацаанд тогтвортой оршин тогтнох, ашигт ажиллагаагаа илүү өсгөх боломж нь эрсдэлийг хэрхэн удирдаж байгаагаас шалтгаална. Тиймээс энэхүү судалгаагаар даатгалын байгууллагын эрсдэлийг тодорхойлсон болно. Манай улсын хувьд энэ чиглэлээр банкны салбарт хийгдсэн судалгааны ажлууд маш түгээмэл байдаг ч даатгалын салбарт хийгдсэн ажил одоогоор байхгүй байна. Эрсдэл нь илрэх төрлөөрөө олон янз. Онолын хүрээнд санхүүгийн эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл, стратегийн эрсдэл, тохиолдлын эрсдэл гэх 4 бүлэгт хуваагддаг. Судлаач миний бие нь үйл ажиллагааны эрсдэлийг энэхүү судалгаагаар судалсан. Учир нь үйл ажиллагааны эрсдэл нь бусад эрсдэл шиг тодорхой нөхцөл байдлаас үүсдэггүй, байгууллага үйл ажиллагаа явуулж байх хугацаанд хэдийд бол хэдийд үүсэх боломжтой гэнэтийн эрсдэл юм. Үйл ажиллагааны эрсдэл нь дотроо 5 хуваагддаг бөгөөд байгууллага үйл ажиллагаа явуулж байх хугацаанд хүний эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл, системийн эрсдэл, хууль эрх зүйн эрсдэл болон гадаад хүчин зүйлсээс хамаарсан эрсдэл тохиолдох боломжтой. Эдгээр 5 эрсдэлийн аналитик шаталсан аргаар үнэлэх буюу AHP аргаар үйл ажиллагаанд учруулж буй хохирлоор эрэмбэ тогтоох байдлаар үнэлсэн. Тэдгээр эрсдэлийг үүсгэгч дэд хүчин зүйлсийн тооцоолон эдгээрийг илүү боловсронгуй удирдах санал зөвлөмжийн энэхүү судалгааны ажлаараа хийж гүйцэтгэв. en_US
dc.subject AHP арга, аналитик шаталсан арга, эрсдэлийн удирдлага, үйл ажиллагааны эрсдэл, даатгалын байгууллага en_US
dc.title Даатгалын байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Зоригт, Оюунцацрал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах