Хураангуй:
Иргэдийн технологийн болон санхүүгийн мэдлэг нэмэгдэхийн зэрэгцээ санхүүгийн
хэрэгцээгээ цахимаар зохицуулах сонирхол нэмэгдсэн энэ үед арилжааны банкны
үзүүлж буй цахим зээлийн бүтээгдэхүүний төрөл, хэмжээ хангалтгүйн улмаас
арилжааны банканд ачаалал үүсэх, зардал нэмэгдэх, ашигт ажиллагаа буурах болон
эрчимтэй өсөж буй ББСБ болон финтекийн үйлчилгээний компаниудтай холбоотой
алдагдсан боломжийн зардал нэмэгдэх эрсдэл үүсэж байна.
Тиймээс арилжааны банкны
салбарт финтек компаниудтай хамтран ажиллах, финтекийн төрөл бүрийн технологи
ашиглах болон банк өөрийн финтект суурилсан бүтээгдэхүүнийг хөгжүүлснээр
харилцагчид санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг хугацаа болон газар зүйн
байршлаас үл хамааран түргэн шуурхай авах, төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэх
болсон. Иймээс банкны салбарт финтект суурилсан хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн олгох нь банкны ашигт ажиллагааг сайжруулдаг эсэхийг үнэлэн дүгнэлт хийж санал зөвлөмж өгөхийг зорив.