dc.description.abstract |
Жижиг, дунд бизнес нь улс орнуудын эдийн засгийн хөгжлийн үндэс юм. Манай улсын ЖДҮ эрхлэгчдийн дунд санхүүжилтийн хүртээмж хомс байгаа бөгөөд энэ нь тэдний өсөж, хөгжих, дэвших боломжоос хойш нь татсаар байна. Санхүүжилтээс гадна бизнес төлөвлөлт, зөв бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны тууштай, тогтвортой байдлыг хангах нь тухайн бизнес урт удаан, бат бэх оршин тогтнох үндэс болдог. Эдгээр үйлчилгээг багтаасан бизнесийн үйлчилгээ манай улсын хувьд хэрэгждэггүй байна.
Тиймээс манай улсын ЖДҮХС нь ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажилладаг талаар сангийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг судлах замаар ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн нөхцөл байдал, үүнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар судлан сангийн үйл ажиллагаан дээр илүүтэйгээр төвлөрч судалгааны ажлыг гүйцэтгэнэ. |
en_US |