Хураангуй:
Энэхүү судалгааг Монгол улсын банкны салбарын гол эх үүсвэр болох
хадгаламжийг татахад нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлж, хэрэглэгч банкаа хэрхэн
сонгох, мөнгөн хуримтлал нээлгэх, хуримтлалаа нэмэгдүүлэх хандлагат нөлөөлөгч
хүчин зүйлсийг судалж харилцагчийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж мөнгөн
хуримтлал үүсгэх эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор санамсаргүй түүвэр бүрдүүлэн 18
нaснaaс дээш насны арилжааны банкны харилцагчдыг хамруулсан.
Судалгааны ажлын эхний бүлэг “Онолын судалгаа”-д хэрэглэгчийн зан төлөв онол, арга
зүй, шийдвэр гаргалт, түүнд нөлөөлөх хүчин зүйл, мөнгөн хуримтлалт үүсгэх хандлага,
түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх ойлголтыг өгнө.
Хоёрдох бүлэг “Салбарын өнөөгийн байдал”-д Монгол улсын банкны салбарын үүсэл
хөгжил, өнөөгийн байдал, системийн 5 банкны хадгаламжийн төрөл харьцуулал, 5
банкны IPO талаар судалсан.
Гуравдахь бүлэг “Эмпирик судалгааны шинжилгээ ба үр дүн”-д өгөгдлийн
шинжилгээний үр дүн, арилжааны банкинд мөнгөн хуримтлал үүсгэхэд харилцагчдын
шийдвэрт ямар хүчин зүйлс нөлөөлдөг, хуримтлал үүсгэх хүсэл эрмэлзэлд ямар
хандлагаар ханддаг болохыг судалгааны үр дүнг тайлагнаж дүгнэлтээ нэгтгэн гаргаж,
санал зөвлөмжийг боловсруулсан.