dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд иргэдийн дунд хачирны хэрэглээ улам бүр нэмэгдэж олон орны төрөл бүрийн хачир үйлдвэрлэл болон худалдаа явагдах болжээ. Үүний хамгийн тод жишээ бол кимчи бөгөөд олон төрлийн ашиг тустай буюу шим тэжээллэг, олон төрлийн витамин агуулсан, эрдэс баялаг ихтэй, харьцангуй бага калоритой гэдгээрээ манай улс төдийгүй дэлхий нийтийн хэрэглэгчдийн дунд алдаршаад байгаа билээ.
Мөн үйлдвэрлэл нь улам бүр өрсөлдөх чадвартай болж, үүнээс хамааран олон янзын шинэ төрлүүд нэмэгдэх болжээ. Манай улсын хэмжээнд дотооддоо кимчи үйлдвэрлэн, борлуулсан жижиг дунд бизнес эрхлэгчид, албан байгууллага, хувь хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Иймд энэхүү салбарт анх орж буй болон одоогийн албан байгууллагуудад хэрэглэгчийн зан төлөвийг зөв тодорхойлж ашигтай маркетинг стратегийг тодорхойлох болон хэрэглэгчийн сегментдээ тохирсон төрлийг үйлдвэрлэх нь нэн чухал болоод байгаа юм. |
en_US |