Хураангуй:
Хувцас загварын салбар хурдацтай хөгжиж эхэлснээр залуучууд хувцасны шүүгээнд дүүрсэн ч өмсөх зүйлгүй байх нь элбэг. Өдөр бүр шинэ хувцас өмсөх хүсэл эрмэлзэл нь илүү их хэмжээгээр хувцас худалдан авч мөн хаяахад хүргэдэг гол хүчин зүйл юм. Тогтвортой байдал нь байгаль орчны хувьд ч, нийгмийн бусад талуудын хувьд ч маш чухал гэж үздэг. Олон брэндүүд үүнийг бизнестээ аль хэдийн оруулж ажиллаж байгаа. Тиймээс энэхүү судалгааны ажил нь хуучин хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэгчийн зан төлөв, тогтвортой загварын бүтээгдэхүүний талаарх тэдний үнэ цэнэ, итгэл үнэмшлийг судалсан болно.