Хураангуй:
Хөрөнгө оруулалтын банк нь томоохон, нарийн төвөгтэй санхүүгийн гүйлгээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг санхүүгийн үйлчилгээний компани юм. Хөрөнгө оруулалтын банк нь ихэвчлэн гарааны компани хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) хийхээр бэлтгэж, корпораци өрсөлдөгчтэй нэгдэх үед оролцдог. Мөн тэтгэврийн сан зэрэг томоохон байгууллагын үйлчлүүлэгчдэд брокер эсвэл санхүүгийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг мөн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох, зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээг эрхэлдэг. Монгол улсад Хөрөнгө оруулалтын банкыг хөгжүүлэх боломж бололцооны талаар судлах Уг салбарын талаарх судалгааг хийж хөрөнгө оруулалтын банкны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь миний эрхэм зорилго болно. дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлж, валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн эерэг үр дагаврууд бий болно гэж итгэж байна.