Хураангуй:
“Салбар сэлгэлт” буюу “Sector rotation” нь зах зээлийн өсөлттэй ба бууралттай байх үе шатанд аль салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, аль салбарынх буурдаг талаарх ойлголтыг өгдөг. Энэ ойлголт нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Харин манай улсад энэ талын судалгаа хомс, нэр томьёо нь ч тогтоогүй шинэхэн ойлголт юм. Нөгөө талаас манай улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн хөгжиж байна. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй судлан Монголын хөрөнгийн зах зээл дэх салбар сэлгэлтийн судалгааг хийнэ. Монгол улсын хөрөнгийн зах зээл дээрх нээлттэй компаниудыг үйл ажиллагааных нь салбар тус бүрт хувааж, салбар сэлгэлтийн судалгааг хийнэ. Бизнесийн циклийн онол дээр суурилсан салбар сэлгэлтийн судалгааг онолын түвшинд судалахаас гадна ДНБ болон АПУ ХК-ний хувьцааны үнэлгээний өсөлт бууралтаар шинжилгээ хийж энэ онол манай улсад хэрэгжих боломжтой талаар судалсан.