Хураангуй:
Сүүлийн 10-аад жилийн хугацаанд Улаанбаатар хотод фитнесийн зах зээл маш хурдацтай нэмэгдэж байна. Одоогоос 5 жилийн өмнө 20 хүрэхгүй байсан фитнес төвүүдийн тоо 2015 оны байдлаар 80 шахам болж нэмэгдсэн нь уг зах зээл нь хэр өсөлттэй явж байгааг харуулж байна. Гэвч энэ олон фитнес төвүүдээс хэн сайн өрсөлдөөний давуу талыг өөртөө бий болгож алсыг харан ажиллаж байгаа нь зах зээлд шилэгдэн үлдэж, үлдсэн хэсэг нь зах зээлээс шахагдан гарах болно. Тиймээс хэрхэн зах зээл дээр өөрийн байр сууриа олох талаар судлах хэрэгцээ бүрдэнэ. Фитнес төвийн хувьд үйлчилгээний байгууллага учир үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид нь тэдний хувьд гол зүйл нь гэж хэлж болно. Шинээр олон фитнес төвүүд нээгдсэн хэдийч тэдгээр нь хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ чиглэсэн бодлого баримталдгүй зөвхөн өнөө маргаашаа харсан байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тэдгээр төвүүд дээр хийгдсэн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа төдийлөн байдаггүй. Аливаа үйлчилгээний байгууллагын менежерүүдийн хувьд хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг мэдэрч түүнд тохирсон үйлчилгээг хүргэнэ гэдэг маш чухал. Тиймээс фитнес төвүүд дээрх хэрэглэгчийн зан төлөвийг судалж тухайн төвд үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн ялгаатай зан төлөвүүдийг тодорхойлсноор тэдэнд тохирсон үйлчилгээг санал болгох мөн үйлчилгээгээ сайжруулах замаар хэрэглэгчдээ урт хугацаанд хадгалж үлдэх боломжтой юм.