СЭЗИС - Бүтээлийн сан

Өрхийн орлого, хэрэглээнд цар тахлын үзүүлэх нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батболд, Болорсувд
dc.contributor.author Цэвээн, Бадамцэцэг
dc.date.accessioned 2022-06-24T10:04:27Z
dc.date.available 2022-06-24T10:04:27Z
dc.date.issued 2022-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2879
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засгийн салбарт хүнд хохирол учруулсан ковид-19 цар тахлын үед айл өрхүүдийн орлого, хэрэглээ хэрхэн өөрчлөгдсөнийг судалсан. Статистик мэдээллийн сангийн нэг өрхийн сарын дундаж орлого, зарлагын өгөгдлийг ашиглан олон хүчин зүйлийн регресс, тасралттай хугацаан цуваан загвар ашиглан шинжилгээ хийсэн. Өрхийн орлого, зарлага суурьшлын хувьд ялгаатай байгаа ба нийслэлд хамгийн өндөр, хөдөө хамгийн бага байна. Шинжилгээний үр дүнд өрхийн бодит тогтмол хэрэглээ цар тахлын дараа улсын хэмжээнд 228 мянган төгрөг, ахиу хэрэглэх хандлага 0.79 гарсан. Цар тахлын дараа бодит тогтмол хэрэглээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад аймгийн төв, нийслэлд буурч сумын төвд өссөн, харин хөдөө өөрчлөгдөөгүй бол ахиу хэрэглэх хандлага улс, нийслэл, аймгийн хэмжээнд өсөж сумын төвд буурсан, хөдөө мөн адил өөрчлөгдөөгүй байна. Ковид-19-ийн үед өрхийн хэрэглээний өөрчлөлт улсад 79, аймагт 83, хөдөө 52 мянган төгрөгөөр буурсан нь цар тахал суурьшлын хувьд ялгаатай нөлөө үзүүлснийг харуулж байна. Тасралттай хугацаан цуваан загвараар үнэлсэн өрхийн бодит хэрэглээ цар тахлаас хойш 35 орчим мянган төгрөгөөр буурах хандлагатай байгаа ба засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээ өрхийн бодит орлогод эерэгээр нөлөөлж 0.006 хувиар өсгөсөн. Түүнчлэн М.Фридманы хэрэглээний онолд тулгуурласан хэрэглээний функцийг үнэлсний үр дүнд ахиу хэрэглэх хандлага 0.81 гарсан ба өрхийн хэрэглээг Кейнсийн загвараас илүү Фридманы загвар дахь байнгын орлого илүү тайлбарлаж байна. en_US
dc.subject ковид-19 цар тахал, өрхийн орлого, өрхийн хэрэглээ, олон хүчин зүйлийн регресс, тасралттай хугацаан цуваа en_US
dc.title Өрхийн орлого, хэрэглээнд цар тахлын үзүүлэх нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах