Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь экспортын төрөлжилтийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөг түүхий эд, тэр дотроо ашигт малтмал экспортлогч улс орнуудын хувьд судалсан. Судалгааны зорилго ашигт малтмал экспортлогч улс орнуудын экспортын төрөлжилтийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл болон төрөлжилтийн аль чиглэл өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоох бөгөөд 2019 онд ашигт малтмалын экспортын дүн хамгийн өндөр байсан 30 орнуудын 2019 оны өгөгдлийг ашиглан шинжилгээ хийсэн. Шинжилгээнд “Хийхийн хэрээр дадлагажих” онолд суурилсан загварыг ашиглан олон хүчин зүйлийн регрессийг хамгийн бага квадратын арга болон туслах хувьсагч ашиглан хоёр шатат хамгийн бага квадратын аргаар үнэлсэн бөгөөд судалгааны үр дүнд ашигт малтмал экспортлогч улс орнуудын хувьд экспортын хэвтээ төрөлжилт эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй буюу экспортын бүтээгдэхүүний тоог олшруулах нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэсэн үр дүн гарсан бол экспортын босоо төрөлжилт буюу аж үйлдвэрийн экспортыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтөд мөн эерэг нөлөөтэй гэсэн үр дүн гарлаа.