Хураангуй:
Шаардлага хангасан сууц бол хүний үндсэн эрхүүдийн нэг бөгөөд орон байр нь эдийн засаг, нийгэм, соёлын бусад эрхээ эдлэх боломжийг эзэмшигчдээ олгодог ач холбогдолтой. Гэтэл өрхийн сууцны нөхцөлийг тодорхойлох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онол, арга зүй ховор буюу судлаач бүр өөр өөрсдийн тодорхойлолт, арга зүйг ашигладаг байна. Ард иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг дээшлүүлэх бодлого боловсруулахын тулд эхлээд өнөөгийн нөхцөл байдлыг үнэн зөв, оновчтой тодорхойлох хэрэгтэй болно. Энэхүү дипломын ажлын хүрээнд Монгол улсын хувьд сууцны нөхцөлийг хэмжих индексийг үндсэн бүрдлийн шинжилгээ ашиглан байгуулахыг зорилоо. Судалгаанд ӨНЭЗС-ны 2020 оны өгөгдлийг ашигласан бөгөөд бүх төрлийн сууцанд амьдардаг өрхүүдийг авч үзсэн. Шинжилгээний үр дүнд манай улсад сууцны нөхцөл бүрэн хангагдсан өрхийн тоо маш цөөн байна.