Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын арилжааны банкуудын нэгдэлт болон
нэгдэлтийн өмнөх, дараах үеийн үр ашгийн шинжилгээг хийж дүгнэлт гаргахад оршино. Судалгаанд системийн нөлөө бүхий том банк болох Худалдаа хөгжлийн банк болон системийн дунд Тээвэр хөгжлийн банкуудын нэгдэлтийн дараах үр ашгийг тодорхойлох зорьсон. Худалдаа хөгжлийн банк болон Тээвэр хөгжлийн банкны тус бүрийн CAMEL загварыг үнэллээ. Жилийн үнэлгээ дээр хоёр банкууд адил CAMEL-ийн харьцаа үзүүлэлтүүд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй юм. Харин улирлын үзүүлэлтүүд дээр таамаглал дэвшүүлж таамаглалыг t-тест ашиглан шалгасан ба P-утга нь 0.05-аас их байгаа учир H0 таамаглалыг зөвшөөрж нэгдэлтийн дараа хоёр банкны CAMEL- ийн харьцаа үзүүлэлтүүдэд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй болохыг харуулж байна. Энэ үр дүн ХХБ болон ТХБ-н дээр төсөөтэй ижил гарсан юм. Харин DEA аргын тухайд орцын хувьсагчид нь хүүгийн зардал, үйл ажиллагааны зардал гэх мэт нийт зардал харин гарцын хувьсагчид хүүгийн цэвэр орлого болон бусад орлогыг авч үзсэн юм. Constant return to scale (CRS) үр дүнг орцод чиглэсэн олон үе шаттай CRS өгөгдлийн дугтуйн шинжилгээгээр хийгддэг арга болон Variable returns to scale (VRS) өгөгдлийн дугтуйн шинжилгээнд ашиглагддаг хилийн хэмжээний нэг төрөл юм. Эдгээрийг ашиглан ХХБ болон ТХБ-ыг шинжлэхэд нийтлэг ажиглагдсан зүйл нь тэд нэгдэлтийн өмнө үеүдэд үр ашиг муу уналттай байдаг ба нэгдэлт болон түүний дараагаас үр ашиг нь өсөж эхэлсэн, цаашдаа ч өсөх хандлагатай ажиглагдаж байна. Энэ нь банкууд нэгдэснээр орцод чиглэсэн хандлагаар үр ашиг нэмэгдэж байгаа буюу зардлаа зохистой зарцуулж ашигтай
ажиллаж байна гэсэн үг.