СЭЗИС - Бүтээлийн сан

Финтекийг ашиглан орон сууцны зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Баасанжав, Тулга
dc.contributor.author Одонтуяа, Мичидмаа
dc.date.accessioned 2022-06-23T04:37:10Z
dc.date.available 2022-06-23T04:37:10Z
dc.date.issued 2022-06-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2814
dc.description.abstract Интернэт хэрэглэгч нар жил ирэх тусам нэмэгдэж, хүмүүсийн амьдралын хэв маяг өдрөөс өдөрт дижиталчлагдаж байна. Үүнийг дагаад байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим руу шилжүүлж эхэлжээ. Санхүүгийн салбарт хамгийн өндөр хувийг эзэлдэг банкны орлогоо олдог хамгийн чухал бүтээгдэхүүн нь зээл бөгөөд иргэдийн зээл дотроо орон сууцны зээл нь өндөр дүнтэй, ач холбогдолтой зээлийн нэг мөн. Олон улсад банкнууд цахим орон сууцны зээлийг аль хэдийн олгож эхэлсэн байгаа бөгөөд манай улсад нэвтрэх нь цаг хугацааны асуудал болжээ. Цахим орон сууцны зээлийг нэвтрүүлснээр банканд цаг хугацааг хэмнэх, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг давуу талуудыг үүсгэх бол нөгөө талдаа зээлдэгч нарт мөн цаг хугацаагаа хэмнэх, хүссэн үедээ, хаанаас ч хэзээ ч зээлийн хүсэлтээ илгээх боломжийг олгох болно. Судалгаагаа орон сууцны зээлдэгч нараас анкетын аргаар, 4 банкны зээлийн эдийн засагч нараас ярилцлагын аргаар тус тус авсан бөгөөд финтекийн хөгжил өндөртэй АНУ-ын US bank-г сонгон авч кейс судалгааг хийлээ. Финтект суурилсан зээлийг банкнууд эхний удаа бүрэн нэвтрүүлэх, эсвэл хагас нэвтрүүлэх гэсэн боломжууд байгаа. Хамгийн чухал нь энэхүү бүтээгдэхүүн нь банкны үр ашгийг нэмэгдүүлж, хэрэглэгчийг амар хялбараар зээл авахад нь гүүр болно. Кейс судалгааны үр дүнг дүгнэхэд цахимаар орон сууцны зээлийг олгосноор банканд зээлийн хэмжээ, нийт зээлд эзлэх орон сууцны зээлийн хэмжээ, зээлийн өгөөж зэргийг нэмэгдүүлсэн байна. en_US
dc.subject Финтек, орон сууцны зээл, үр ашиг, зээлийн үйлчилгээ, цахим зээл en_US
dc.title Финтекийг ашиглан орон сууцны зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Гандаваа, Намужин


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах