Хураангуй:
Дээд боловсрол, ажил эрхлэлт нь оюутнуудын амьдралын чухал хоёр тал бөгөөд боловсрол нь тэдний ирээдүйн карьерын боломжийг нэмэгдүүлэх шат юм. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд их сургуулийнхаа гүйцэтгэлийг хэрхэн хүлээж авч байгаа, мөн тэдэнд тулгарч буй хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг судлах нь маш чухал юм. Төгсөгч төгсөхдөө эзэмшсэн байвал зохих ур чадвар болон ажилд орсны дараагаар хэрхэн түүнийгээ хадгалж хөгжүүлэх талаар ба ажил олгогчийн зүгээс нягтлан бодогчоос шаардагддаг мэргэжилтний ур чадварт тавих шалгуурыг судалсан болно. Мөн нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Санхүү эдийн засгийн их сургуулиас 2020-2021 онуудад шинээр төгссөн 43 хүнээс авсан судалгаагаар Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр шинээр төгсөгчид ажил дээрээ янз бүрийн асуудалтай тулгардаг нь тогтоогджээ. Хөдөлмөр эрхлэлтийн эхэн үеийн эдгээр бэрхшээлүүд нь техникийн мэдлэг дутмаг, харилцааны ур чадвар муу, технологийн мэдлэггүй, ажлын байранд дасан зохицоход бэрхшээлтэй, стресс, цагийг зөв удирдах чадваргүй, практик туршлага дутмаг байдаг ба судалгаанд хамрагдагсдын зарим нь их сургуулийнхаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгааг мөн харуулжээ. Шинээр ажилд орсон төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн бэрхшээлийг бууруулахын тулд суралцаж буй оюутнуудыг ажилд орохоос нь өмнө ажлын бодит туршлагаар хангах үүднээс их дээд сургууль заавал дадлага хийх зэрэг энэхүү судалгааны үр дүн нь боловсролын байгууллагуудад хөдөлмөрийн зах зээлд илүү сайн тоноглогдсон төгсөгчдийг бэлтгэхийн тулд нягтлан бодох бүртгэлийн илүү үр дүнтэй сургалтын хөтөлбөр боловсруулах боломжийг олгодог бол нөгөөтэйгүүр энэхүү судалгаа нь залуу оюутнуудад ирээдүйн ажлын байрандаа юу, хэрхэн бэлтгэх ёстойг олж мэдэхэд тусалж санал зөвлөмж өгөхөд энэхүү судалгааны зорилго оршино.