dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь МУ-ын ББСБ-ын салбарын тэргүүлэгчдийн нэг
болох “Инвескор ББСБ” ХК-ийн жишээн дээр үндэслэн хийгдсэн. Сүүлийн жилүүдэд
тус салбар хурдацтайгаар өсөж буй бөгөөд 2022 оны I улирлын байдлаар нийт 529
ББСБ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
ББСБ-ын жишээн дээр ашигт ажиллагааны шинжилгээ хийн гадаад, дотоод
орчны мэдээллийг судалж нэгтгэн дүгнэх, түүндээ үндэслэн цаашид хэрэгжүүлэх
боломжтой арга замыг тодорхойлох зорилготой байсан ба судалгааны ажлын хүрээнд
ББСБ-ын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг судалсан. Түүнчлэн ашигт ажиллагаа, гадаад, дотоод орчны шинжилгээг хийх онолын арга зүйг судалсан. “Инвескор ББСБ” ХК-ийн тайланд шинжилгээ хийхийн хамт салбарын орчны судалгааг хийн нийт мэдээллийг хослуулах байдлаар үйл ажиллагааны түвшинг таамагласан |
en_US |