Хураангуй:
2022 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 371 хувийн эмнлэгүүд байдаг ба АШУҮИС-н НАССудлалын дэргэдэх нүүр амны эмнэлэг, Нийслэлийн шүд эрүү
нүүрний төв болон дүүрэг бүрд нүүр амны тусламж үзүүлэх кабинет байдаг. Харин
2020 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 250 хувийн эмнэлэг байсан. Энэ
үзүүлэлтүүдэс харахад хувийн шүдний эмнэлэгүүд нийлээдгүй нэмэгдсэн нь харагдаж
байна.
Хувийн шүдний эмнэлэгийн бүтээгдхүүн үйлчилгээний өртөг тооцоололт ямар
түвшинд байгаа талаар шүдний эмнэлэгийн эрхлэгч нараас анкетын аргаар судалгаа
авсан. Нийт 30 хувийн шүдний эмнэлэгээс судалгаа авахад байгуулагдаад удаагүй
байгаа эмнэлэгүүд нь өртөг тоцоолол огт хийдэггүй, бүтээгдхүүн үйлчилгээниййхэ
үнийг зах зээлийн дундаж үнээр эсвэл ижил төстэй эмнэлэгийн жишгээр тогтоодог
гэсэн хариултуудыг илгээсэн байсан. Иймээс шүдний эмнэлэг тэр тусмаа шинээр үйл
ажиллагаагаа эхэлж буй шүдний эмнэлэгүүд бүтээгдхүүний өртөг тоцоололтын түвшин
доогуур буйг илэрхийлж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын бүтээгдхүүн
үйлчилгээний өртгийг ABC аргаар судлах хандлага ойрын жилүүдэд дэлгэрээд байна.
Иймээс ‘Х’ шүдний эмнэлэгийг сонгон үйлдэлд суурилсан өртөг тооцох аргаар
бүтээгдхүүн үйлчилгээний өртгийг тооцохоор сонгож хийсэн.