Хураангуй:
Монгол улсын хувьд барилгын салбар нь эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх салбаруудын нэг бөгөөд улс орны хөгжлийн түвшинг харуулдгаараа илүү онцлог салбар билээ. Барилгын салбар нь шилжилтийн эдийн засгийн үед түр зогсонги
байдалд ороод байсан ба 2000 оноос сэргэж, эрчимтэй хөгжсөөр байна. Иймдээ ч
барилгын салбарт бизнес эрхлэгчид олон улсын жишгийг даган стандартад нийцүүлсэн бүтээн байгуулалтыг хийж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.
Аливаа салбар өсөж хөгжихийн хирээр зарим асуудлууд бий болдог. Тухайлбал, аж
ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаандаа ашиглаж буй арга барил, хөрөнгө санхүү, техник технологийг сайжруулах, менежментийн удирдлага гэх мэт асуудлууд
тулгарч байна.
Тиймээс уг судалгааны ажлын хүрээнд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Х” ХХКомпанийг судалгааны объектоор сонгон авч хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал болох барилга угсралтын ажлын өртгийг хэрхэн, ямар аргаар бодитой тооцох боломжтой талаар судалсан.