dc.description.abstract |
Анх 1921 оноос өмнөх үед авто замтай холбоотой асуудал бий болсноос үүдэн 1924 оны Монгол улсын анхдугаар их хурлаар “Улсын тээх нэвтрүүлэх хэргийг эрхлэх тусгай газар”-ийг байгуулах шийдвэр гаргаж байсан цаг мөчөөс Монгол улсын авто зам барилгын салбарын түүхэн замнал эхлэлтэй. Тухайн үетэй харьцуулахад өнөөдөр зам барилгын салбарт тусгай зөвшөөрөлтэй 460 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байна.
Авто замын салбар нь монгол улсын эдийн засагт ач холбогдолтой салбаруудын нэг бөгөөд улс орны хөгжил, ажлын байр, бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулдаг салбар мөн. Авто замын барилгын ажлын төсөвт өртөг нь гэрээт ажлын төслийг эхлүүлэх үе шат ба гүйцэтгэлийн үе шатанд зайлшгүй байх ёстой бичиг баримтуудын нэг бөгөөд энэхүү төсөвт өртгийг буруу тооцоолох нь том үр дагавартай байдаг. Тиймээс авто замын барилгын төсөвт өртгийг зөв тооцоолох нь нэн чухал ажээ. Үүнээс үүдэн, юун түрүүнд авто зам барилгын ажлын өртөг юунаас бүрддэг вэ? Ямар аргаар, хэрхэн авто замын барилгын ажлын төсөвт өртгийг тооцоолох вэ? хэмээх асуудалтай тулгарах болно. Тиймээс энэхүү судалгааны гол агуулга нь авто зам барилгын ажлын төсөвт өртгийг ямар аргачлалаар, хэрхэн тооцоолдог болохыг тодорхойлсон болно. |
en_US |