dc.description.abstract |
Орчин үед нягтлан бодох бүртгэлийг бизнесийн хэл хэмээн тодорхойлох болж, НББ-ийн мэдээллийг ашиглан чухал шийдвэрүүдийг гаргаж байна. Иймээс нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд нь мэргэжлийн өндөр ёс зүйтэй, мэргэжлийн мэдлэг чадвар өндөр байх ёстой бөгөөд шүүмжлэлт сэтгэлгээ ба дүн шинжилгээ хийх чадвар, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх болон технологийн ашиглалт, мониторинг, хяналт хийх чадвар зэрэг олон чадваруудыг эзэмшүүлэх чухал болоод байна. Энэхүү өөрчлөлт, хөгжил нь өдрөөс өдөрт, цаг минут бүрт хувьсан өөрчлөгдөж буй технологийн дэвшилтэй салшгүй холбоотой төдийгүй тэдгээр дэвшилд нягтлан бодох бүртгэл болон нягтлан бодогчид дасан зохицож тодорхой ур чадваруудыг эзэмших шаардлагатай болсоор байгаа билээ. Иймээс нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрт тавигдах шаардлага чухал болоод байна. Их дээд сургуулийн боловсрол олгох байгууллагуудын тухайд тухайн сургуулийн төгсөгчдийн диплом дээрх дүнгээс гадна мэргэжлийн дагуух мэдлэг эзэмшсэн байдал болон чадвараа хэрхэн илэрхийлэх, хамт олны дунд багаар ажиллах чадвар, манлайлал, бүтээлч сэтгэхүйтэй байх нь ажил олгогч нарын эрэлт хэрэгцээнд нийцсэнээр, цаашлаад тэр сургуулийн үнэлэмжийг тодорхойлж, үйл ажиллагааг дүгнэх цаг нэгэнт иржээ. Ажлын байранд тавигдах шаардлагууд өөр өөр хэдий ч ажил олгогчийн зүгээс ажилтныг шалгаруулахдаа тавьдаг нийтлэг шаардлагуудыг хангадаг мэргэжилтнийг манай их дээд сургуулиуд харилцан адилгүй төгсгөн гаргаж байгаа нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг судлах, шинэчлэх шаардлага гарсныг харуулж байна. Их дээд сургуул и а мэргэжлээрээ төгсч гараад, ажлын байранд бүрэн бэлтгэгдсэн олон талын мэдлэг ур чадвартай, чадварлаг дээд боловсролтой иргэдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна. |
en_US |