Хураангуй:
Шинээр “СТОУС 17-Даатгалын гэрээ” стандарт бий болсноор даатгалын гэрээг нягтлан
бодох бүртгэлийн арга барилд гарсан хувьсал гэж үзсэн учир энэхүү дипломын ажлыг
боловсруулсан. Даатгалын салбар нь олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөө ихээхэн ач
холбогдолтой болсоор байгаа тул даатгалын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг
хамгаалахын тулд зохицуулалт болон шаардлагатай дүрэм журмыг чандлан мөрдөж
байна.
Олон Улсын Нягтлан бодох бүртгэлийн стандартын зөвлөл нь 20 орчим жил хэлэлцсэний
эцэст 2017 оны 5-р сард СТОУС 17-г нийтэлсэн бөгөөд энэхүү стандарт нь 2023 оны 1-р
сараас бүрэн хэрэгжиж эхлэх юм. СТОУС 17 нь СТОУС 4 Даатгалын гэрээ болон түүний
бүрэлдэхүүн хэсгүүдийн дутагдлуудыг орлон, түүний хүрээнд ерөнхий уялдаа холбоог
өргөжүүлэх, сайжруулах зорилготой. Энэхүү стандарт нь мөрдөгдөж эхлээгүй байгаа ч
гэсэн томоохон даатгалын байгууллагуудын ихээхэн анхаарал хандуулж байгаа стандарт
юм. СТОУС 4 нь даатгалын гэрээний бүх нарийн шинж чанаруулыг агуулдаггүй тул олон
улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын зөвлөлөөс түр зуурын стандарт гэж
зарласан.Дипломын ажлын хүрээнд СТОУС 4 болон СТОУС 17 стандартыг харьцуулан
санхүүгийн тайлагналын талаар судалсан. СТОУС 17-ын үзэл баримтлал нь даатгалын
гэрээнд хэрэглэгддэг нягтлан бодох бүртгэлийн одоогийн зарчмуудаас ялгаатай бөгөөд
СТОУС 17 нь СТОУС 9 болон СТОУС 13-тай илүү нийцдэг байна.Тиймээс энэхүү
судалгааны ажлаар Монгол улсад СТОУС 17-“Даатгалын гэрээ”-н стандартыг мөрдөж
эхлэх үед хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, саад бэрхшээл юу байгааг судлан
тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх амжилттай нэвтрүүлэх талаар санал зөвлөмж өгнө. Мөн
даатгалын салбарын үзүүлэлтүүд болон даатгалын үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй
судалсан. Судалгааны явцад олон улсын болон МУ-ын өнөөгийн байдлыг харьцуулахад
даатгал нь манай улсад өсөж дэлгэрч байгаа салбар юм байна гэдгийг баталсан.
СТОУС 17 нь сүүлийн хэдэн арван жилд даатгалын тайлангийн стандартад гарсан
хамгийн том өөрчлөлтийн стандарт юм. Тиймээс СТОУС 17-г хэрэгжүүлэхэд тулгамдаж
буй асуудлуулыг манай даатгалын байгууллагууд(Мандал, Хаан даатгал)
судлаж,хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь судалгааны явцад харагдсан.