Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд дижитал өөрчлөлт орсноор мэргэжлийн зэрэг олгогч байгууллагуудын мэргэжилтэндээ олгож буй ур чадваруудын өөрчлөлт, их, дээд сургуулиудын сургалтын гарц, оюутандаа олгож буй шинэ мэдлэг ур чадварууд болон ажил олгогчдын зүгээс нягтлан бодогчдоос шаардагдаж буй ур чадварын чиг хандлагад хэрхэн нөлөөлж байгааг судлахыг зорисон билээ. Уг зорилгынхоо хүрээнд нийт нягтлан бодох бүртгэлээр суралцаж мэргэжлийн зэрэг авсан төгсөгчдөөс 102 хүнээс 14 асуултын хүрээнд анкeт, асуулгын судалгаа авсан. Одоо ба өнгөрсөндөх сургалтын төлөвлөгөө, ур чадвар нь хэрхэн цаг үeтэйгээ нийцэн хувьсан өөрчлөгдөж буйг харьцуулан судлах мөн төгсөөд ажиллаж буй нягтлан бодогч болон суралцаж буй оюутнуудын хооронд нягтлан бодох бүртгэлийн салбарт орж буй энэхүү дижитал өөрчлөлт, шинэчлэлт нь хэр ялгаатай нөлөөлж байгааг судлах зорилготой 40 оюутан сурагчдаас 11 асуулттай анкeт асуулгын судалгааг явуулсан.