Хураангуй:
Дэлхийн эдийн засгийн орлого бүрдүүлэлтэд аялал жуучлалын салбарын орлого нилээдгүй хувийг бүрдүүлдэг. Аялал жуучлалын салбар нь сүүлийн 10 жилийн хугацаанд хурдацтай хөгжиж буй салбаруудын нэгт яалтачгүй багтана.
Гэвч сүүлийн 2 жилд дэгдээд буй Covid-19 цар тахлын улмаас дэлхийн дийлэнх салбарын үйл ажиллагаа доголдож тэр дундаа аялал жуулчлын салбар маш их хохирол амссан билээ. Дэлхийн аялал жуучлалын байгууллагын (UNWTO) мэдээлэлснээр дэлхийн аялал жуулчлал 2021 онд 2020 онтой харьцуулахад 400 саяаас 415 сая хүртэл буюу 4%- иар өссөн байна. Гэсэн хэдий ч цар тахлын өмнөх үетэй харьцуулахад олон улсын зорчигчдын тоо 73 хувиар буурсан байна.
Аялал жуучлалын салбарын үндсэн цөм нь зочилохуй үйлчилгээний салбар тэр дундаа аялагч, жуулчдыг хүлээн авч байрлуулах байр буюу зочид буудлын салбар юм. Нийслэлийн аялал жуучлалын газрын судалгаагаар 2020 онд
Аялал жуулчлалын салбарын хувьд хамгийн их өсөлттэй жил нь 2019 онд буюу
ДНБ 36.9 их наяд төгрөгт хүрж, түүний 6.48%-ийг аялал жуулчлалын салбарын орлого бүрдүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны статистикаар 2019 онд нийт 570,262 жуулчид ирж, 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр
ашиг олжээ. (БОАЖЯ, 2019)
зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 75 нь одны зэрэглэлтэй буудлууд, үүнээс
Улаанбаатар хотод 290
5 одтой зочид буудлын тоо 8 байна.
Цар тахалын үед үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын ор дүүргэлт ердөө
1-10 хувьтай байсныг Монголын зочид буудлын холбоо мэдээлсээр байсан билээ. Үүний
үр дүнд зочид буудал бүрэн нөөц бололцоогоороо ажиллаж чадаагүй улмаас өндөр
алдагдалыг хүлээж ажилласан. Иймд зочид буудлын салбарт татварын ачаалал
нэмэгдэж татварын эрсдэл үүссэн байж болзошгүй юм. Энэхүү судалгааны ажлын
зорилго нь зочид буудлын үйлчилгээний татварын орчинг судалж, үүсч буй татварын
ачааллыг тооцоолж, санал зөвлөмж боловсруулсан болно.