Хураангуй:
Уг судалгааны ажлын хүрээнд шинээр бий болж буй чанар стандарт, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, автоматжилт, нэмэлт ур чадвар зэргээс бүрдэх бүртгэл, санхүүгийн мэргэжилтнүүдэд тулгарч буй сорилтуудтай холбоотойгоор шаардагдаж буй ур чадварын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор олон улсын мэргэжлийн зэрэг олгогч байгууллагуудын тодорхойлсон чадамжийн хүрээний бүтэц, эрхлэн гаргасан судалгааны ажил, нийтлэл, зэрэг хоёрдогч эх үүсвэрүүдийг нэгтгэж, гадаад болон дотоодын их дээд сургуулиудын бүртгэл, санхүүгийн хөтөлбөрөөр олгох ур чадварууд, сургалтын төлөвлөгөө зэргийг судлан ОУНББСМС-ийнхтай харьцуулж, бакалаврын хөтөлбөрөөр олгох ур чадваруудыг харьцуулж мөн ажил олгогч талаас ямар ур чадварын хэрэгцээ шаардлага байгааг харуулахыг зорьсон.