dc.description.abstract |
ERP систем нь байгууллагад өгөгдлийн бааз бий болгож аналитик шинжилгээнд
үндэслэн төлөвлөлт хийх, ирээдүйн нөхцөл байдлыг хазайлт багатай таамаглаж
эрсдэлээ бууруулах боломж бүрдүүлдэг. 2019 онд хийгдсэн судалгаагаар ERP
нэвтрүүлсэн групп компаниудын 49% нь төлөвлөсөн хугацаандаа амжилттай, 13% нь
төлөвлөснөөсөө богино хугацаанд амжилттай, 27 % нь хоцролттой, 11% нь
амжилтгүй нэвтрүүлэлт хийгджээ. Иймд Infor Ln ERP системийг Монгол улсын топ
аж ахуй нэгжүүдэд нэвтлүүлэхэд гарч буй асуудлууд, тэдгээрийн шийдвэрлэх арга
замуудыг нэвтрүүлэлтийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын ажилд оролцох замаар
судлах ба систем ашиглагч байгууллагуудын ажиллагсдаас авсан судалгааны үр дүнд
үндэслэн асуудлын эрэмбэ, цар хүрээ, бүтцийг судалж шийдвэрлэх арга замуудыг
тодорхойлсон зөвлөмж гаргах зорилготой энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв.
Энэ хэсэг нь судалгааны ажлын товчлол юм. Судалгааны ажилд дэвшүүлсэн таамаглал,
судалгаааны зорилго, хэрэглэгдсэн судалгааны арга, аргачлал, үр дүнг товч танилцуулж,
тусгай хуудсанд бичнэ. Судалгааны ажлын уншигчид хүрэх хамгийн анхны хандалт
болно. |
en_US |