СЭЗИС - Бүтээлийн сан

Аудитын компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Авирмэд
dc.contributor.author Азамат, Ахбаян
dc.date.accessioned 2022-06-17T07:02:44Z
dc.date.available 2022-06-17T07:02:44Z
dc.date.issued 2022-06-17
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2766
dc.description.abstract Дэлхий даяар коронавирус(COVID-19) тархсанаас хойш нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсээд Монгол улс дахь олон салбаруудын орлого, хөдөлмөр эрхлэлт, үйл ажиллагааны түвшин зэрэг нь эрс буурч, аудитын салбарын үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн билээ.Байгууллагууд аливаа хүнд нөхцөл байдалд үйл ажиллагаагаа хэвийн, амжилттай явуулахын тулд санхүүгийн үйл ажиллагаанд ашгийн шинжилгээг тогтмол хийж, тухайн үр ашигт байдалд нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлсийг тодорхойлж, задлан шинжлэх нь зүйтэй. Олон улсын судлаачид компанийн ашигт ажиллагааг үнэлэхдээ уламжлалт шинжилгээний аргуудыг ашиглах нь тухайн салбарын онцлогийг харгалзан үзээгүйн улмаас судалгааны үр дүн практик байдлаас ялгаатай гарах магадлалтай бөгөөд салбарын онцлогоос шалтгаалан ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлс харилцан адилгүй байдаг гэж үзжээ. Тиймээс уг судалгааны ажлын хүрээнд Монгол улсын аудитын салбарын өнөөгийн байдал болон олон улсын судалгааны ажлуудыг судлан аудитын компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлов. Судалгааны обьектоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “Х” аудитын компанийг сонгон авч, санхүүгийн шинжилгээний онол, арга зүйг ашиглан аудитын компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлс болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, түүнд чиглэсэн санал зөвлөмж боловсруулсан болно. en_US
dc.title Аудитын компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах