Хураангуй:
Монгол улсын хувьд 2020 оны 1 дүгээр сарын 1-ээс татварын багц хуулиуддаа шинэчлэлт хийн даган мөрдөж ирсэн билээ. Үүнээс хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/ нь, хувиараа бизнес эрхлэгч хувь хүмүүсийн татварын харилцааг зохицуулах хамгийн чухал татваруудын нэг ба хувь хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх, өөрийн гэсэн бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө эзэмших, өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлж худалдах, түрээслэх гэх мэтээр төрөл бүрийн орлого олсон бол түүнээсээ хуулиар ногдуулсан албан татвараа төлөх, тайлагнах үүрэг хүлээдэг.
Сүүлийн үеийн хандлагаар дэлхийн бусад улс орнуудын татварын тогтолцоонд ХХОАТ-ын эзлэх байр суурь нэмэгдэж байгаа бөгөөд хувь бүр олсон орлого, татвараа тодорхойлж, өөрөө түүнийгээ тайлагнах хэлбэрт шилжих байдал нэмэгдэж байна. Ингэснээрээ тухайн улс орон ард иргэдийнхээ татварын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж, татвараа төлөх ухамсартай болгох давуу талтай гэж үзэн ХХОАТ-аа хувь хүн өөрөө тодорхойлон тайлагнах аргыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дижитал шилжилтийн хүрээнд татвар төлөгч хувь хүн, ААНБ-ууд нь тайлангаа хялбар байдлаар буюу цахимаар илгээдэг болсон. Манай улс орны хувьд ч мөн адил бусад улсын жишгийн дагуу цахим тайлангийн сайтаар дамжуулан хувь хүн өөрөө олсон орлогоо мэдүүлж, ХХОАТ-ын тайлангаа илгээн тайлагнадаг болсонтой холбоотойгоор тайлангаа илгээхэд нь гарах хүндрэл бэрхшээл түүнийг хэрхэн сайжруулах болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар судлахын тулд энэхүү сэдвийг сонгож судалсан.