Хураангуй:
Нягтлан бодогч нь аливаа аж ахуйн нэгж, байгууллага оршин тогтноход санхүүгийн болоод стратегийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул тэдний ажлын гүйцэтгэл үр дүнтэй байх шаардлагатай. Тиймээс уг судалгааны ажлын зорилго нь нягтлан бодогч мэргэжилтэнд шаардагдах ур чадвар юу болох, ур чадварын ямар асуудлууд тулгарч болох, хэрхэн шийдвэрлэх, шаардлагатай санал зөвлөмж өгөх явдал бөгөөд судалгааны зорилтын хүрээнд банк санхүүгийн байгууллагаас үндсэн орон тоогоор ажиллаж буй нягтлан бодогчдоос асуултын хүрээнд судалгаа авч, нийт 88 анхдагч өгөгдөл цуглуулсан.
Уг судалгааны ажлын хүрээнд шинээр бий болж буй дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, автоматжилт зэргээс үүдэх бүртгэл, санхүүгийн мэргэжилтнүүдэд тулгарч буй сорилтуудтай холбоотойгоор шаардагдаж буй ур чадварыг тодорхойлох зорилгоор олон улсын мэргэжлийн зэрэг олгогч байгууллагуудын тодорхойлсон чадамжийн хүрээ, эрхлэн гаргасан судалгааны ажил зэрэг хоёрдогч эх үүсвэрүүдийг нэгтгэж санал зөвлөмж боловсруулсан.