Хураангуй:
Хэдхэн жилийн өмнөх НӨАТ-н хувь хэмжээний дэлхий дахины мэдээллийг
одоогийнхтой харьцуулахад асар их өөрчлөгдөх дийлэнх улсууд олон хувь хэмжээгээр (хамгийн ихдээ 8 төрлийн хувь хэмжээгээр ногдуулдаг улс байв) ногдуулдаг болсон ба нэмэгдсэн өртгийн албан татвар нь тогтвортой төсвийн орлого хэвээр байсаар байна. НӨАТ-н хувь хэмжээг бууруулснаар инфляцийг шууд бууруулж чадахгүй. Улс орнууд татварын хувь хэмжээг оновчтой тогтоохыг бүх цаг үед хичээсээр иржээ. Манай улсын нэг хүнд ногдох сарын дундаж хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд ногдох бүтээгдэхүүнээс цагаан будаа, ургамлын тосыг сонгож хэрэглээ болон НӨАТ-н орлогод үзүүлэх нөлөөллийг судалсан болно.