dc.description.abstract |
Монгол улсын эдийн засаг өсөн дэвжихэд Засгийн газар, аж ахуйн нэгж, өрхүүдийн хуримтлал үүрэг оролцоотой байдаг. Үүнээс хамгийн их хүн амыг хамарч буй өрхийн хуримтлалыг бүрдүүлэхэд хувь хүний санхүүгээ удирдах хандлага нь ямар ач холбогдолтойг судлах нь чухал юм. Хүний хандлага нь бага наснаас төлөвшдөг тул их сургуулийн оюутнуудын санхүүгээ удирдах нь нийгмийн нөлөө, өөрийгөө хянах хяналт, мөнгөнд хандах хандлага, санхүүгийн зан төлөвөөс хэрхэн хамаардаг талаар судлахыг зорьлоо. СЭЗИС-ийн 202 оюутны цахим судалгааны үр дүнд мөнгөнд хандах тал дээр 1 болон 2-р курсийнхнийг бодвол 4-р курс болон магистрын түвшний суралцагчид илүү сайн байна. 1-р курсийн оюутнууд бусад оюутнаас илүү гэр бүлийн нөлөөг санхүүгээ удирдахад чухалчилж авч үзсэн. Харин хүрээллээрээ хандлагаа хамгийн их тогтоодог хүмүүс нь магистрын түвшний оюутнууд байсан бол эсрэгээрээ хамгийн бага нь 2-р курсийнхэн байна. 1 болон 2-р курсийн оюутнууд өөрийгөө хянах чадвар өндөртэй. 3 болон 4-р курсийн оюутнууд мэдэгдэхүйц зөрүүгүйгээр санхүүгийн сахилга бат сайн байхад магистрын оюутнууд дундаж түвшинд байна. Эдгээр үр дүнг нэгтгэн дүгнэвэл СЭЗИС-д анхлан суралцагчид гэр бүлийн орлогоос бүрэн хамааралтай байдаг ч курс ахих тусам санхүүгийн талаар бататган судалж, практик байдлаар хэрэгжүүлэх боломжтой, тэр үедээ орлого олж эхэлсэн байдаг тул мэргэжилтэйгээ ойр байх тусам санхүүгийн сахилга бат сайн, эрсдэлээс зайлсхийж, ямар зүйлд хөрөнгө оруулахаа мэддэг болно. Үүний үр дүнд, оюутнууд сургуулиа төгсөөд компанийн түвшинд ажилласан ч хувийн санхүүгийн шийдвэр гаргалт нь эерэгээр нөлөөлж, улс орны хэмжээнд чухал санхүүгийн шийдвэр гаргах бүрэн чадамжтай гэж харж байна. Харин курс ахих тусам өөрийгөө хянах чадвар муу байгаагаас харахад ирээдүйд виртуал хөрөнгийн зах зээлд өөрийн хяналт сул байдлаасаа болж, түргэн шийдвэр гаргаж буруу алхам хийх хандлага ажиглагдаж байна. |
en_US |