Хураангуй:
Тус судалгааны ажил хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээр хэсэг: Энэ хэсэгт судалгааны ажлын удиртгал болсон онолын ойлголтыг агуулах бөгөөд үүнд нягтлан бодох бүртгэл, түүний мэдээлэл хэрэглэгчид, мэдээлэл гэж юу болох, чанартай мэдээллийн шинж чанарууд, санхүүгийн тайлангууд болон шинжилгээний дөрвөн үндсэн шатыг дэлгэрүүлэн судаллаа.
Хоёрдугаар хэсэг: Шинжилгээний хэсэгтээ “AПУ” ХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээг хийсэн ба ингэхдээ шинжилгээний эхний 3 шатанд үндэслэн гүйцэтгэсэн. Тус байгууллагын 2017-2021 онуудын дараалсан таван 5 жилийн санхүүгийн мэдээллийг ашиглан, байгууллагын болон нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг судлах, байгууллагын орчны шинжилгээ хийх, харьцаа үзүүлэлтийн тусламжтай хөрвөх чадвар, ашигт ажиллагаа, төлбөр төлөх чадвар зэргийг шинжлэн, дараагийн таван жилийн орлоо үр дүнгийн тайлан, санхүүгийн байдлын тайланг төсөвлөв.