Хураангуй:
Тус судалгааны ажил нь онолын болон шинжилгээний гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлс, мэдээллийн систем түүний ажиллагаа, санхүүгийн тайлангийн шинжилгээ, түүнийг хийхэд тулгардаг асуудлууд, болон бизнес интеллиженсийн талаарх ойлголтыг агуулав. Боловсруулалт хийгдээгүй их хэмжээтэй өгөгдлийн үнэ цэнэ хамгийн бага байдаг бол түүнийг төрөл бүрийн аргаар боловсруулж бага хэмжээтэй мэдээлэл болгосноор үнэ цэнэ нь нэмэгдэж, шийдвэр гаргалтад ашиглагдахуйц болдог. Иймээс илүү хялбар, боловсронгуй, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн сүүлийн үеийн технологи бол бизнес интеллиженс юм. Судалгааны ажлын хоёрдугаар хэсэг болох шинжилгээний хэсэгт бизнес интеллиженсийн дэлгэрэнгүй ойлголт, түүнийг үйлдвэрлэгчид болон дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж тэргүүлж буй Microsoft Power BI програмыг гүнзгийрүүлэн судлав. Мөн байгууллагын бүхий л алба хэлтэс үйл ажиллагаандаа шинжилгээ хийхэд тус програмыг ашиглах боломжтой ба тус судалгааны ажлаар өөрийн боловсруулсан төрөл бүрийн хувилбаруудыг санал болголоо.