Хураангуй:
Эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын онол арга зүй, ач холбогдлыг судалж
үүн дээр тулгуурлан “МСМ Групп” ХХК-ийн дотоод хяналтын өнөөгийн байдлыг
судалж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсноор эрсдэлд суурилсан дотоод хяналтыг
нэвтрүүлэх санал, зөвлөмжийг боловсруулахыг энэхүү судалгааны ажлын зорилгоо
болгосон юм.
Зорилгодоо хүрэхийн тулд “МСМ Групп” ХХК-ийн үндсэн 130 ажилчдаас 20
асуулттай анкетын аргаар судалгаа авахад компанийн дотоод хяналт нь дутагдалтай
байсан нь ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлж байсан юм. Тиймээс дотоод
хяналтын системийг сайжруулах хэрэгтэй гэж дүгнэсэн. Харин COSO загварын өөрийгөө
үнэлэх аргаар “МСМ Групп” ХХК-ийн дотоод хяналтыг үнэлэхэд дотоод хяналт нь сайн
боловч тодорхой хэмжээнд сул талтай гэж харагдсан. МСМ компанийн чанарын
удирдлагын тогтолцоо нь цөөн тооны ажилтантай тул компанийн бүхий л үйл
ажиллагаанд бус худалдаа эрхэлдэг компанийн гол үйл ажиллагаа буюу бизнесийн үйл
ажиллагааны эрсдэлийг тодорхойлж үнэлсэн.
Үүний үр дүнд “МСМ Групп” ХХК-ийн санхүүгийн дотоод хяналтын
тогтолцооны үйл ажиллагааг нэмэгдүүлж, эрсдэлд суурилсан дотоод хяналтыг
нэвтрүүлснээр компанийн дотоод хяналтыг үр дүнтэй болгох боломжтой гэж дүгнэж
байна.