Хураангуй:
Аливаа бизнесийн байгууллагын гол хүчин зүйл бол санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд үндэслэн хэтийн төлөвийг тооцоолж, шинжлэх юм. Энэхүү судалгааны ажлаар “Талх Чихэр” ХК-ийн өнгөрсөн үеийн мэдээллийг ашиглан санхүүгийн тайлан болон бизнес стратегийн шинжилгээг хийж, монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулан санхүүгийн тайланг таамаглаж, түүний арга зүй, дүгнэлт, санал зөвлөмж боловсрууллаа.