Хураангуй:
Монгол улсын үүрэн холбооны салбарын тасралтгүй хөгжилд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд хэрэглэгчид хэрхэн ялгаатай үнэ цэнийг санал болгож буйг тодорхойлж компанийн бүтэээж буй үнэ цэнийг хэрэглэгчийн зан төлвийн үнэлгээний уулзварт нийцүүлэн үнэлж санал зөвлөмж боловсруулах зорилгоор тус судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
Судалгааны ажлын хүрээнд үнэ цэнийн канвас загварчлалыг ашиглан үүрэн холбооны оператор хэрэглэгчдээс хэрэглэгчийн ажил, хэрэгцээ, асуудлыг тодорхойлох санал асуулга боловсруулж 414 хэрэглэгчийг хамруулсан. Судалгааны үр дүнг SSPS програмд боловсруулалт хийж хэрэглэгчийн судалгааны үр дүнгээс 4 оператор тус бүрийн хэрэгцээ бүтээгч (Gain creators), асуудал шийдэгч (pain reliever) хүчин зүйлүүлүүд тодорхойлж гаргаж ирснээр хэрэглэгч болон компани талаас хэр нийцтэй байгаа эсэхийг үнэлж гаргаж ирснээр үүрэн холбооны компаниуд бизнес загвартаа хэрэгжүүлэх хүчин зүйлсийн санал зөвлөвжийг боловсруулсан.