Хураангуй:
Монгол улсад Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь сургалтын
байгууллага, суралцагч, дэмжигч байгууллага, төр ба олон нийт, ажил олгогчдын
оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан
Монгол Улсын боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг олон улсын
түвшинд бэхжүүлдэг. Байгууллагын сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн урьдчилсан
магадлан итгэмжлэл, мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөр зэргийг нарийвчлан
судалсан бөгөөд Өвөр Монголын санхүүгийн их сургуулийн боловсролын чанарын
үнэлэлтийг зэрэгцүүлэн авч судалсан. Мөн БНХАУ-ын сургуулиудаас судалгаа авч
боловсролын дотоод чанарыг сайжруулах зөвлөмж боловсруулсан.