Хураангуй:
Байгууллагын зан төлөвийн чухал индикатор бол байгууллагын итгэл, ажилтны энгэйжмент байдаг. Эдгээр үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд олон талт ялгаатай байдлын удирдах асуудал чухал байгааг сүүлийн үеийн олон судлаачид батлан харуулж байна. 21-р зууны хурдтай өөрчлөлт, даяаршлын нөлөө, технологийн хөгжил, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн зэрэгтэй холбоотойгоор ажиллах орчин, ажиллах хүчний олон талт ялгаатай байдал улам бүр өсөн нэмэгдсээр байна. Энэ нь удирдлагуудад шинэ сорилтуудыг бий болсоор байна. Иймээс учраас уг судалгаанд байгууллагын итгэл, ажилтнуудын энгэйжментэд нөлөөлөх олон талт ялгаатай байдлын удирдлагыг судалсан олон судалгааны ажлууд дээр суурилан онол арга зүйг гаргаж ирсэн.
Судалгааны дизайнд олон талт ялгаатай байдлын (Diversity management), байгууллагын итгэл (Organizational Trust), ажилтны энгэйжмент (Employees engagement), ажлын байрны баталгаагүй байдал (Job Insecurity) гэсэн 4 хүчин зүйлийн хамаарлыг авч үзэж үндсэн 7 таамаглалыг тоон аргаар шалгасан байгаа. Уг судалгаа нь эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдааны чиглэлийн 4 компанийн 170 ажилтны түүвэртэйгээр хийгдэж судалгааны найдвартай байдлын шалгуур үзүүлэлт хангагдсан. Олон талт ялгаатай байдлын удирдлага нь байгууллагын итгэл, ажилтны энгэйжментэд эерэг нөлөөлөл үзүүлж, ажлын байрны баталгаагүй байдлыг төвшинг бууруулдаг гэсэн ерөнхий таамаглалууд батлагдсан байна. Ийм учраас цаашид байгууллагын итгэл, ажилтны энгэйжментийг нэмэгдүүлэхэд олон талт ялгаатай байдлыг удирдах нь үр дүнтэй гэж дүгнэж байна. Олон талт ялгаатай байдлын хэрхэн амжилттай хэрэгжүүлдэг талаар судлах, цаашид олон талт ялгаатай байдлын удирдлагыг хөгжүүлэх тал дээр хөтөлбөрүүдийг гаргах тодорхой зөвлөмжүүдийг боловсруулан гаргалаа.